Хэлэлцэх асуудал-1

 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал

Хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 16-ны 15 цагт Орон нутгийн удирдлагын танхимд болно

 

Хэлэлцэх асуудал

Хариуцах хүн

 
 

1

Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 136 дугаар захирамжаар батлагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, түүнийг бүрэлдэхүүний талаар танилцуулах

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 353 тоот тушаалаар батлагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажиллах журмын талаар танилцуулах

  • Зөвлөлийн чиг үүрэг, зохион байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх

Ж.Мөнхбат Зөвлөлийн дарга

 
  • Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээ, концессийн гэрээнүүдийн явцын талаар мэдээлэл хийх

  • Гадаадын хөрөнгө оруулалтын талаар тулгамдаж буй асуудал, өргөдөл гомдлын талаар танилцуулах

 
 

Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын дарга

2

Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төсөл, гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх

 
 

Б.Даажамба ЗГХЭГ-ын дэд дарга

 
 

3

“Гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүссэн тохиолдолд баримтлах журам” Засгийн газрын тогтоолын төслийн талаар танилцуулах, хэлэлцэх

Г.Баясгалан
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Үнэнтөгс Зөвлөлийн нарийн бичгийн дарга

 
 

4

  • Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг маргаануудын талаар мэдээлэл хийх

  • Ерөнхий сайдын 2016 оны 48 дугаар захирамжаар Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан асуудлын талаар судалсан дүгнэлтийг танилцуулах

Г.Баясгалан
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

5

 

Бусад асуудал

Ж.Мөнхбат Зөвлөлийн дарга

Тайлбар: Материалыг хуралдаан дээр тараана. ----- ооо ----- 


Мэдээллийг түгээх